Бодь Тэгри Эко Хотхон

Нутагтаа эзэн амьдаръя

Бодь Тэгри Эко хотхон нь бүрэн цутгамал хийцлэлтэй, 11 блок, 1056 айлын цогцолбор хотхон юм. Одоогийн байдлаар 3 блок ашиглалтад орсон.

  • 1056 Нийт айлын орон сууц
  • 4.9 ГА Нийт газрын хэмжээ
  • 70% Ногоон байгууламж
  • 900+ Автомашины зогсоол
  • 11 Цогцолбор блок

Ерөнхий танилцуулга

Бодь Тэгри Эко хотхон бол бүрэн цутгамал хийцтэй, 11 блок, 1056 айлын цогцолбор хотхон юм. Хотхоныг "Бодьцогт" групп Төв аймгийн Зуунмод хотод 4.9 га талбайд барьж байна.

Одоогийн байдлаар 3 блок ашиглалтад орсон. 4, 5-р блок 2026 оны IV улиралд, 6, 7-р блок 2027 оны IV улиралд ашиглалтад орно.

Барилгууд өндөр, том, гурван давхар вакум цонхтой тул өрөөнүүд саруулхан. Төвийн дулаан, ус, цахилгааны шугам сүлжээнд холбогдсон. Өрөө хоорондын ханыг MAC блокоор хийсэн.

Хотхон дотроо 37–245 м² хэмжээтэй худалдаа үйлчилгээний талбайтай.

Үнэ цэнтэй байршил

Хотхон Төв аймгийн Зуунмод хотын Наадамчид 1-р багт, Төв цэнгэлдэхийн баруун талд байрладаг. Төв аймгийн анхны эко хотхон юм. Богд хан уулын энгэрт, цэвэр агаартай орчинд оршдог.

Улаанбаатараас 43 км зайтай. Яармаг, Налайх, Гачууртын замаар хүрч болно.

Энд байр авна гэдэг нь зөвхөн орон сууц авах биш, үнэ цэн нь хугацаа өнгөрөх тусам өсөх байршилд хөрөнгө оруулах гэсэн үг.

Ногоон орчин

Хотхоны нийт талбайн 70% нь ногоон байгууламж. Хүүхдийн тоглоомын болон спортын талбай, амралтын бүстэй.

Хотхон 900 гаруй автомашины зогсоолтой. 24 цагийн харуул хамгаалалт, камерын хяналттай учраас гэр бүлээрээ тайван амьдарна.

Барилгууд эрчим хүчний хэмнэлттэй. Иймд Төрийн банкны ногоон зээлд хамрагдах боломжтой.

Сургууль, цэцэрлэг

Хотхоны төлөвлөлтөд сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв багтсан. Хүүхдээ хол явуулалгүй хотхон дотроо сургууль, цэцэрлэгт хамруулна.

TEGRI CENTER худалдаа үйлчилгээний төв хотхонтой нэг цогцолборт байрладаг. Хотхон дотор 37–245 м² хэмжээтэй худалдаа үйлчилгээний талбай бий.

Аймгийн захиргаа, эмнэлэг ойрхон байрладаг.

Өрөөний төлөвлөлт

  • «F» сууц — 1 өрөө, 28.68 м² (Үүдний хэсэг 3.99 м², Гал тогоо/Зочны өрөө 19.01 м², Ариун цэврийн өрөө 3.96 м², Тагт 1.72 м²)
  • «E» сууц — 1 өрөө, 29.76 м² (Үүдний хэсэг 4.23 м², Гал тогоо/Зочны өрөө 20.58 м², Ариун цэврийн өрөө 3.23 м², Тагт 1.72 м²)
  • «D» сууц — 2 өрөө, 49.21 м² (Үүдний хэсэг 3.03 м², Зочны өрөө 19.60 м², Гал тогоо 3.77 м², Унтлагын өрөө 16.53 м², Ариун цэврийн өрөө 4.61 м², Тагт 1.67 м²)
  • «H» сууц — 2 өрөө, 56.35 м² (Үүдний хэсэг 3.43 м², Зочны өрөө 17.82 м², Гал тогоо 5.81 м², Хооллох хэсэг 4.60 м², Унтлагын өрөө 18.83 м², Ариун цэврийн өрөө 4.19 м², Тагт 1.67 м²)
  • «B» сууц — 3 өрөө, 67.49 м² (Үүдний хэсэг 3.68 м², Зочны өрөө 21.39 м², Гал тогоо 9.57 м², Хүүхдийн өрөө 8.02 м², Унтлагын өрөө 18.83 м², Ариун цэврийн өрөө 4.33 м², Тагт 1.67 м²)
  • «А» сууц — 3 өрөө, 68.50 м² (Үүдний хэсэг 4.13 м², Зочны өрөө 20.25 м², Гал тогоо 5.20 м², Коридор 2.69 м², Хүүхдийн өрөө 10.44 м², Хувцас солих хэсэг 2.68 м², Унтлагын өрөө 16.78 м², Ариун цэврийн өрөө 4.66 м², Тагт 1.67 м²)
  • «C» сууц — 3 өрөө, 70.17 м² (Үүдний хэсэг 3.63 м², Зочны өрөө 19.85 м², Гал тогоо 4.67 м², Коридор 3.72 м², Хүүхдийн өрөө 12.51 м², Унтлагын өрөө 19.88 м², Ариун цэврийн өрөө 4.24 м², Тагт 1.67 м²)
  • «А» сууц — 3 өрөө, 73.32 м² (Үүдний хэсэг 4.20 м², Зочны өрөө 22.62 м², Гал тогоо 5.45 м², Хүүхдийн өрөө 10.44 м², Мастер унтлагын өрөө 19.46 м², Ариун цэврийн өрөө 4.24 м², Ариун цэврийн өрөө 5.24 м², Тагт 1.67 м²)
  • «G» сууц — 4 өрөө, 78.24 м² (Үүдний хэсэг 4.24 м², Зочны өрөө 13.36 м², Гал тогоо 7.28 м², Коридор 12.31 м², Хүүхдийн өрөө 12.30 м², Мастер унтлагын өрөө 10.22 м², Ариун цэврийн өрөө 3.73 м², Унтлагын өрөө 10.23 м², Ариун цэврийн өрөө 2.90 м², Тагт 1.67 м²)

Төрийн банкны ногоон зээл

"Бодьцогт Групп" ХХК Төрийн банктай хамтран ажиллаж байна. Иймд та ногоон болон эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээлд хамрагдах боломжтой. Төрийн банкны "Хаус" хадгаламж эзэмшигчид 1 м²-ийн үнээс 3–5% хөнгөлөлт эдэлнэ.

Мэдээ мэдээлэл

Ногоон зээлийн нээлттэй өдөрлөг амжилттай боллоо

Төв аймаг Зуунмод хотод байршилтай "Бодь Тэгри" Эко хотхоны танилцуулга, ногоон зээлийн нээлттэй өдөрлөг амжилттай болж өнгөрлөө.

"Бодьцогт Групп" ХХК болон Төрийн банкны хамтын ажиллагааны хүрээнд худалдан авагчид дараах боломжийг эдэлнэ:
• Ногоон болон эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах
• Төрийн банкны "Хаус" хугацаатай хадгаламж эзэмшигчид орон сууцны 1 м² талбайн борлуулалтын үнээс 3–5%-ийн хөнгөлөлт эдлэх

Зээлийн нөхцөл: сарын хүү 1.2–1.4%, жилийн хүү 14.4–16.8%, хугацаа 240 сар хүртэл.

Дэлгэрэнгүй мэдээлэл: 7716-1100

Автомашинаа бартерт оруулаад байртай болоорой

Бодь Тэгри Эко хотхонд автомашин, орон сууц, газраа бартерт оруулан орон сууц худалдан авах боломжтой.

Бартертай худалдан авах үед 1 м²-ийн үнэ ⟦₮⟧ байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7716-1100 утсаар аваарай.

Ногоон зээлийн нээлттэй өдөрлөгт урьж байна

"Бодьцогт Групп" ХХК болон Төрийн банкны хамтарсан өдөрлөгөөр орон сууц худалдан авах боломж, ногоон зээлийн бүтээгдэхүүн, санхүүжилтийн нөхцөлийн талаар мэдээлэл, зөвлөгөө аваарай.

Өдөрлөгийн хөтөлбөр
11:00–16:00 — "Бодь Тэгри" эко хотхоны танилцуулга, борлуулалтын зөвлөгөө. Төрийн банкны ногоон зээлийн мэдээлэл, зөвлөгөө.
12:00–14:00 — Үндсэн үйл ажиллагаа: урлагийн тоглолт, төслийн танилцуулга, ногоон зээлийн танилцуулга, супер азтан тодруулах.

Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 16
Хаана: Төв аймаг, Зуунмод хот, Монгол туургатан театр

4, 5-р блокийн урьдчилсан захиалга эхэллээ

Бодь Тэгри Эко хотхон 2026 оны IV улиралд ашиглалтад орох 4, 5-р блокийн урьдчилсан захиалгыг авч байна.

Хотхоны давуу тал: 70% ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, амралтын бүс, 900 гаруй автомашины зогсоол, 24/7 харуул хамгаалалт, камерын хяналт. Хотхон дотроо сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвтэй.

• 1–4 өрөөний сонголт
• Урьдчилгаа 10%–70%
• Ипотекийн зээл
• 1–2 жил хүүгүй хуваан төлөх
• Автомашин, орон сууц, газрын бартер

Манай борлуулалтын албатай ирж уулзаад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Утас: 7716-1100

Байршил, холбоо барих

Төв аймаг, Зуунмод хот, Наадамчид 1-р баг. Төв цэнгэлдэхийн баруун талд байрладаг.

Улаанбаатараас Зуунмод хүртэл ердөө 25 минут. Аймгийн захиргаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэг ойрхон.

Утас: 7716-1100 · И-мэйл: boditsogt6@gmail.com · Өдөр бүр 09:00–18:00